loader image
Хүүхэд хамгаалалд хүн бүхний оролцоо чухал. Энэ бол зөвхөн хүүхэд хамгааллын салбарын хэн нэг мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багш, эцэг эх, асран хамгаалагчийн бус, ерөөс насанд хүрсэн хэн бүхний үүрэг хариуцлага юм.
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ -ын Залуучуудын зөвлөлийн зүгээс Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдийн эрх, хууль зүйн мэдлэг олгох олон талт арга хэмжээг шат дараатайгаар нийт албан хаагчид болон хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна.
2 хүн, костюм ба бичвэр нарын зураг байж магад
“Хүүхдийн хөгжил, төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлс, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” – сэдвийн хүрээнд өнөөдөр буюу 2025.05.21 нд нийт албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. Сургалтыг ХЭА-ын үндэсний сургагч багш Л.Бадамцэцэг удирдан явуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургагч багш Л.Бадамцэцэг нийт эцэг, эхчүүдэд хандан: Та бүхэн ажил ихтэй, завгүй байлаа ч гэсэн хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй шүү. Ялангуяа цахим орчин хөгжсөн энэ үед интернэтийн орчинд садар самууныг сурталчилдаг, хүүхэд сонирхдог, хүүхдийг өөртөө уран гоё үгээр, энхрийллээр дасгаж, дараа нь өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг, гэмт хэрэг үйлдүүлдэг, амиа хорлохоос өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг хувь хүн, шашны урсгалын нөлөөлөл их байна. Тиймээс ямар ч үед хүүхдүүдтэйгээ ярилцдаг байгаарай гэлээ.8 хүн нарын зураг байж магад

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *