“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ, “ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”-тай хамтран авлигын талаарх нийгмийн хор аюулыг ухуулан сурталчлах, авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр нийт албан хаагчдын дунд зохион байгууллаа.
ДБҮЭГ-ын захирал Б. Халиун сургалтын үйл ажиллагааг нээж, нийт албан хаагчдад амжилт хүсэж, хууль эрх зүйн хүрээнд хүн бүр мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь байгууллагын цаашдын үйл ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон юм.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д. Цэнд-Аюуш, комиссар Н.Батчулуун нар “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд удирдан явууллаа.
Сургалтын төгсгөлд албан хаагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнөөс гадна авлигын эсрэг хууль тогтоомж болон соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн, контент, сурталчилгаатай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэлээ.

Сургалтад хамрагдсан нийт албан хаагчдадаа амжилт хүсье!
