loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Эрхэм та бүхэндээ Ардчилсан Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсаа хуульчлан тунхагласны түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Эрхэм та бүхэндээ Ардчилсан Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсаа хуульчлан тунхагласны түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, Ази тивдээ Үндсэн хуультай анхны орон болж, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсынхаа төрийн байгууллын үндэс суурийг тавьсан билээ. Үүнээс хойш 1940, 1960, 1992, 2023 онуудад эцэг хуулиа цаг үеийн шаардлага, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн баталж, төрийн тогтвортой байдал, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэн сахин мөрдөж ирсэн түүхтэй.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь ардчилал, эрх зүйт төрийн үндсийг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг төрийн үйл ажиллагааны гол үнэт зүйл хэмээн тодорхойлсон, нийгмийн аль ч анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүйгээр иргэн бүрийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсан, парламентын ардчилсан тогтолцоог хуульчлан тогтоосон түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон юм.

2023 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах, засаглалын тогтвортой байдлыг хангах, ард түмний төлөөллийн зарчмыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хийж, ардчилсан төрийн хөгжил, хууль дээдлэх ёсыг улам бүр төгөлдөржүүлэх эрх зүйн суурийг тавьсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын баталгааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон.

Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

САНАЛ, ХҮСЭЛТ

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.