Тус хэлтэс нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат болон Консулын төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын барилгын засвар тохижилт, ёслол, үйлчилгээ, авто машинаар үйлчлэх, хоол үйлдвэрлэл зоог, хүлээн авалтын ийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хэлтэс нь авто баазын алба, засвар үйлчилгээний алба, зоог катерингийн алба болон тохижилт үйлчилгээний алба гэсэн 4 нэгжтэй.
Автобаазын алба нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй төрийн бүх түвшний айлчлал, хүндэт зочид төлөөлөгчид, Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон Улсын байгууллагад захиалгын дагуу аюул осолгүй, соёлч боловсон, шуурхай үйлчилгээг үзүүлэх.
Засвар үйлчилгээний алба нь Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийн хүрээнд барилга, сантехник, цахилгаан, холбооны засвар үйлчилгээ мэргэжлийн өндөр түшинд хийж гүйцэтгэх
Зоог үйлчилгээний алба нь төрийн өндөр дээд хэмжээний айлчлал болон Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газруудын захиалгын дагуу ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулж, чанар, стандартын өндөр түвшинд хүрсэн зоогийн үйлчилгээг үзүүлдэг.
Тохижилт үйлчилгээний алба нь Гадаад харилцааны яамны төв байр, архив болон газрын ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний эрүүл ахуйн стандартыг ханган, хөнгөн шуурхай үйлчлэх,
