loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАЛТЫН ХЭЛТСИЙН АЖЛЫН МЭДЭЭ

2026.04.06-2026.04.10

Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс нь 2026.04.04-2026.04.10-ны хугацаанд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, алба нэгжүүдийн уялдаа холбоог хангах, ирсэн албан бичиг, хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

        Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн 2026 оны 1-р улирлын тайланг хэсэг албадаараа нэгтгэн гаргаж санхүүд өгсөн.

        Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-наас ирүүлсэн албан бичгийн дагуу 2026 оны 04 дугаар сарын 05-нд газар дээр нь уулзалт хийж нөхцөл ббайдалтай танилцсан. Үзлэгийн дагуу хийгдэх ажлыг үнэлж, хуваарийн дагуу хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг албан бичгээр хүргүүлэхээр болсон.

Хяналтын ерөнхий инженер:

Хяналтын ерөнхий инженер тус хугацаанд ирсэн санал, гомдол, дуудлагын дагуу асуудлуудыг шуурхай судалж, холбогдох байгууллагуудтай уялдуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Байгууллагуудаас ирсэн асуудал, шийдвэрлэлт:

НҮБ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу

        Авто машины зогсоолийн хэмжилтийг хийж, тоо хэмжээг гарган өгсөн.

        Ирүүлсэн албан бичгийн дагуу цахилгаан шат угсралтын Минт хопи элеватор ХХК-тай холбогдож шинэчилсэн гэрээг 2026 оны 03-р сарын 01-ний өдрөөс тооцож хийхээр болсон. Гэрээний маягтыг холбогдох удирдлагуудад танилцуулан, хянуулж байна.

        Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн ОХУ-ын элчин сайдын яамны зам засвартай бичгийн дагуу хийгсэн ажлыг гүйцэтгэлийг очиж үзсэн.

Дотоод болон бусад байгууллагатай хамтарсан ажил:

        Дипломат 95 буудлын халуун усны буцах шугам дээр ф32 мм-ийн халуун усны тоолуур үл буцах клапаны хамт суурилууж ОСНААУГ-ын ХҮТ-7 д мэдэгдэж тооцоонд өгсөн.

        Элчин сайдын яамууд болон харьяа байгууллагуудын ус, дулаан, цахилгааны тоолуурын заалтуудыг авсан.

Техникийн үзлэг:

        БНХАУ-ын Элчин сайдын яамны хүйтэн усны тоолуурын баталгаажуулж, буцаан суурилуулах ажил хийгдсэн.

Албан бичиг, шийдвэрлэлт:

        Тус хугацаанд нийт 13 албан бичиг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжлан 8 албан бичиг шийдвэрлүүлсэн. Одоогоор 5 албан бичиг шийдвэрлоэх шатандаа явж байна. ХБНГУ-ын ЭСЯ -аас ирүүлсэн бичгийн дагуу холбогдсон боловч 04/20-ны өдөр уулзахаар болж хойшлогдсон.

Засвар үйлчилгээний алба:

ОУБ болон Элчин сайдын яамдуудад хийсэн ажлын хүрээнд:

        Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ны хэрэгцээний халуун усны доголдлыг хэвийн болгосон. Мөн гадна ариутгах татуурын худгийн таг цөмөрч унасан байсныг засварлаж хэвийн болгосон.

    

        Бүгд Найрамдах Болгар Улсын ЭСЯ-ны албан бичгийн дагуу хананы засварын ажлыг хийсэн.

 

  

        НҮБ-ийн байрны 3.5.6 давхарын коридорт замаск тавьж зүлгүүрийн ажил хийгдэж дууссан.

 

 

 

Өмнө нь                                                   Дараа нь

   

 

   

Засварын ажил – 2, Мужааны ажил – 1, Сантехникийн ажил– 3 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:

        Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хэрэгжүүлж, ажилтнуудын аюулгүй байдлыг ханган ажиллав.

        Засвар үйлчилгээний 42 ажилчдад хор саармагжуулах бүтээгдэхүүн тарааж өгсөн.

  

        Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-нд үзлэг хийсэн.

        ГХЯ-нд галын дохиоллын газраар үзлэг хийж үнэлгээ тогтоологсон.

        Тогооч нарт тэсэрч, дэлбэрэх хийтэй харьцах талаар ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар заавар зөвөлгөө өгсөн.

        ЗҮА-ны ажилтнуудад ажлын байран дахь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч, холбогдох бүртгэлд ажилтнуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилласан. 

 

Зоог катерингийн алба:

ГХЯ-ны гал тогооны ажилчдын өдрийн хоол:  04 сарын 06-ны өдрөөс 04 сарын 10-ны өдрийн хооронд:

        1 – р хоол  232 ш

        2 – р хоол 332 ш

        Талх, мантуу – 65 ш

        Салат – 15 ш

        Жүүс – 104 ш

        Сүүтэй цай – 61 ш

        Хоолны сав – 44 ш

        Боорцог – 4 кг  Нийт 857 ш бүтээгдэхүүн борлуулсан байна.

ДБҮЭГ-ийн ажилчдын хоол:

        1-р хоол 117 ш

        2-р хоол 112 ш

        Шүүс 11 ш

        Талх, боорцог 65 ш

        Зууш 6 ш

        Смүүти 5 ш Нийт 312 ш бүтээгдэхүүн борлуулсан байна.

ГХЯ-ны кофе шоп:

        195 хүнд кофе цайгаар үйлчилсэн. 

Цай кофе:

        ГХЯ Цай кофе 333 ш

        ДБҮЭГ 36 ш

Вангийн өргөө:

Өглөөний цай 110 хүн нийт 479 хүнд үйлчилсэн байна.

Дээжний мэдээ:

        ГХЯ-ны 10 давхар 31 дээж

        Вангийн өргөө 8 дээж

        ДБҮЭГ 18 дээж нийт 57 дээж тус тус бүртгэн авсан.

   

Тохижилт, үйлчилгээний ажил

 

Хүлээн авалт, Хурал уулзалтын арга хэмжээ:

        04 сарын 06-ны өдөр 101-тоот өрөөнд Салбар зөвлөл

        204, 509 тоот өрөөнүүдийн уулзалтын бэлтгэл хангасан

        04 сарын 06-ны өдөр Зөвшилцөл танхимд ГХЯ-ны бүх ажилчдын шуурхай хурал

        04 сарын 06-ны өдөр Зөвшилцөл танхимд Элчин сайд нарын сургалт

        04 сарын 08-ны өдөр Зөвшилцөл танхимд Элчин сайд нарын сургалт бэлтгэл ажил хангаж ажилласан.

 

      

 

Цэвэрлэгээ, үйлчилгээ:

        Яамны гадна талбай болон чулуун хавтангуудын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн.

        Далайд гарцгүй орнуудын төв байранд долоо хоног бүрийн хуваарийн дагуу цэвэрлэгээ хийсэн.

        10 болон 1 дүгээр давхрын гуанзанд их цэвэрлэгээ хийсэн.

Угаалга:

        Өдөр тутмын болон хүлээн авалтын скатер, ширээний бүтээлэг, сандлын углаа зэргийг угааж, бэлтгэлийг ханган ажиллав.

 

    

Мянганы сорилтын сан:

        Өдөр тутмын цэвэрлэгээ болон хурлын бэлтгэл ажлыг тогтмол гүйцэтгэв.

Хог ачилт:

        Нийт 17 удаагийн хог ачилт хийж гүйцэтгэсэн.

Гадаа талбайн үйлчлэгч:

        ГХЯ-ны гадна орчны хог цэвэрлэгээ тогтмол хийж, хүлээн авалтын ширээ, сандал, тавилга зөөвөрлөлтийг тухай бүр гүйцэтгэсэн.

 

 

 

        

Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.

САНАЛ, ХҮСЭЛТ