МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ГАЛСАНЖАМЦЫН ЦЭВЭЭНРАВДАН

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын ахмад жолооч Галсанжамцын Цэвээнравдан Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн зарилгаар Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор шагнагдлаа.
Улс эх орондоо тасралтгүй 41 жил хөдөлмөрлөж, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын өнөө цагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу хойч үедээ үлгэрлэсэн эрхэм таны нөр их хөдөлмөр зүтгэлд талархал илэрхийлье!
Төрдөө үнсүүлсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн танд
Аз жаргал, эрүүл энх байхыг хүсэн ерөөе!
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА БА СОЁЛЫН ӨВ

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь Монгол Улсын түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд болон Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, зочин төлөөлөгчдөд тусгай үйлчилгээ үзүүлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Дипломат байгууллагын үйл ажиллагааг аялал жуулчлалын салбарт түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны анхны сайд, төрийн нэрт зүтгэлтэн, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Чин ван Ханддоржийн үйл хэрэг, түүхэн гавьяа түүний амьдарч байсан түүхийн дурсгалт байгууламжыг хойч үедээ сурталчлан таниулах үүднээс “ Цагаан лавай чуулга”-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлж “НҮҮДЛИЙН ТЕАТР” – соёлын арга хэмжээ, хөтөлбөрийг ийнхүү олон улсын зочид төлөөлөгчид, жуулчид болон монголчууддаа зориулан тогтмол толилуулж эхэллээ.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “ Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ, “ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”-тай хамтран авлигын талаарх нийгмийн хор аюулыг ухуулан сурталчлах, авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр нийт албан хаагчдын дунд зохион байгууллаа. ДБҮЭГ-ын захирал Б. Халиун сургалтын […]
