Автомашин түрээсийн үйлчилгээ
Танилцуулга

ДБҮЭГ-ын Авто бааз нь 78 жилийн түүхэн хугацаанд 5-р зэрэглэлийн авто бааз болон өргөжиж, авто баазын дарга, механик, диспетчер, нярав-жолооч, засварчин, жолооч зэрэг 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 50-аад автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төрийн хэмжээний айлчлал, хавсран суугаа Элчин сайдуудыг итгэмжлэх жуух бичиг барих ёслол, НҮБ-ын төлөөлөгчийн газрууд, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага манай улсад айлчилж буй албан ёсны төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудад тогтмол үйлчилж байна.

Авто бааз нь

Дипломат үйлчилгээнд мэргэшсэн, туршлагатай жолоочийн үйлчилгээ
Мэргэшсэн жолоочтой автомашин түрээсийн үйлчилгээ
Нисэх буудлаас тосох, хүргэх төрөл бүрийн автомашины үйлчилгээ
Улаанбаатар хот дотор болон хөдөө орон нутагт автомашин түрээсийн үйлчилгээнүүдийг тус тус үзүүлж байна.
Хурим, хонхны баярын захиалгат үйлчилгээнд ВИП зэрэглэлийн автомашин, жолоочийн үйлчилгээ
Жуулчдад зориулсан хот доторх болон хөдөө орон нутгийн аяллын машины түрээс
ЭСЯ-дад хог ачилтын машинаар үйлчлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Үйлчилгээ үзүүлж буй машинууд