ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАЛТЫН ХЭЛТСИЙН АЖЛЫН МЭДЭЭ
2026.04.06-2026.04.10
Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс нь 2026.04.04-2026.04.10-ны хугацаанд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, алба нэгжүүдийн уялдаа холбоог хангах, ирсэн албан бичиг, хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
– Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн 2026 оны 1-р улирлын тайланг хэсэг албадаараа нэгтгэн гаргаж санхүүд өгсөн.
– Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-наас ирүүлсэн албан бичгийн дагуу 2026 оны 04 дугаар сарын 05-нд газар дээр нь уулзалт хийж нөхцөл ббайдалтай танилцсан. Үзлэгийн дагуу хийгдэх ажлыг үнэлж, хуваарийн дагуу хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг албан бичгээр хүргүүлэхээр болсон.
Хяналтын ерөнхий инженер:
Хяналтын ерөнхий инженер тус хугацаанд ирсэн санал, гомдол, дуудлагын дагуу асуудлуудыг шуурхай судалж, холбогдох байгууллагуудтай уялдуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.
Байгууллагуудаас ирсэн асуудал, шийдвэрлэлт:
НҮБ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу
– Авто машины зогсоолийн хэмжилтийг хийж, тоо хэмжээг гарган өгсөн.
– Ирүүлсэн албан бичгийн дагуу цахилгаан шат угсралтын Минт хопи элеватор ХХК-тай холбогдож шинэчилсэн гэрээг 2026 оны 03-р сарын 01-ний өдрөөс тооцож хийхээр болсон. Гэрээний маягтыг холбогдох удирдлагуудад танилцуулан, хянуулж байна.
– Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн ОХУ-ын элчин сайдын яамны зам засвартай бичгийн дагуу хийгсэн ажлыг гүйцэтгэлийг очиж үзсэн.
Дотоод болон бусад байгууллагатай хамтарсан ажил:
– Дипломат 95 буудлын халуун усны буцах шугам дээр ф32 мм-ийн халуун усны тоолуур үл буцах клапаны хамт суурилууж ОСНААУГ-ын ХҮТ-7 д мэдэгдэж тооцоонд өгсөн.
– Элчин сайдын яамууд болон харьяа байгууллагуудын ус, дулаан, цахилгааны тоолуурын заалтуудыг авсан.
Техникийн үзлэг:
– БНХАУ-ын Элчин сайдын яамны хүйтэн усны тоолуурын баталгаажуулж, буцаан суурилуулах ажил хийгдсэн.
Албан бичиг, шийдвэрлэлт:
– Тус хугацаанд нийт 13 албан бичиг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжлан 8 албан бичиг шийдвэрлүүлсэн. Одоогоор 5 албан бичиг шийдвэрлоэх шатандаа явж байна. ХБНГУ-ын ЭСЯ -аас ирүүлсэн бичгийн дагуу холбогдсон боловч 04/20-ны өдөр уулзахаар болж хойшлогдсон.
Засвар үйлчилгээний алба:
ОУБ болон Элчин сайдын яамдуудад хийсэн ажлын хүрээнд:
– Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ны хэрэгцээний халуун усны доголдлыг хэвийн болгосон. Мөн гадна ариутгах татуурын худгийн таг цөмөрч унасан байсныг засварлаж хэвийн болгосон.
– Бүгд Найрамдах Болгар Улсын ЭСЯ-ны албан бичгийн дагуу хананы засварын ажлыг хийсэн.
– НҮБ-ийн байрны 3.5.6 давхарын коридорт замаск тавьж зүлгүүрийн ажил хийгдэж дууссан.
Өмнө нь Дараа нь
Засварын ажил – 2, Мужааны ажил – 1, Сантехникийн ажил– 3
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хэрэгжүүлж, ажилтнуудын аюулгүй байдлыг ханган ажиллав.
– Засвар үйлчилгээний 42 ажилчдад хор саармагжуулах бүтээгдэхүүн тарааж өгсөн.
– Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-нд үзлэг хийсэн.
– ГХЯ-нд галын дохиоллын газраар үзлэг хийж үнэлгээ тогтоологсон.
– Тогооч нарт тэсэрч, дэлбэрэх хийтэй харьцах талаар ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар заавар зөвөлгөө өгсөн.
– ЗҮА-ны ажилтнуудад ажлын байран дахь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч, холбогдох бүртгэлд ажилтнуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилласан.
Зоог катерингийн алба:
ГХЯ-ны гал тогооны ажилчдын өдрийн хоол: 04 сарын 06-ны өдрөөс 04 сарын 10-ны өдрийн хооронд:
– 1 – р хоол 232 ш
– 2 – р хоол 332 ш
– Талх, мантуу – 65 ш
– Салат – 15 ш
– Жүүс – 104 ш
– Сүүтэй цай – 61 ш
– Хоолны сав – 44 ш
– Боорцог – 4 кг Нийт 857 ш бүтээгдэхүүн борлуулсан байна.
ДБҮЭГ-ийн ажилчдын хоол:
– 1-р хоол 117 ш
– 2-р хоол 112 ш
– Шүүс 11 ш
– Талх, боорцог 65 ш
– Зууш 6 ш
– Смүүти 5 ш Нийт 312 ш бүтээгдэхүүн борлуулсан байна.
ГХЯ-ны кофе шоп:
– 195 хүнд кофе цайгаар үйлчилсэн.
Цай кофе:
– ГХЯ Цай кофе 333 ш
– ДБҮЭГ 36 ш
Вангийн өргөө:
Өглөөний цай 110 хүн нийт 479 хүнд үйлчилсэн байна.
Дээжний мэдээ:
– ГХЯ-ны 10 давхар 31 дээж
– Вангийн өргөө 8 дээж
– ДБҮЭГ 18 дээж нийт 57 дээж тус тус бүртгэн авсан.
Тохижилт, үйлчилгээний ажил
Хүлээн авалт, Хурал уулзалтын арга хэмжээ:
– 04 сарын 06-ны өдөр 101-тоот өрөөнд Салбар зөвлөл
– 204, 509 тоот өрөөнүүдийн уулзалтын бэлтгэл хангасан
– 04 сарын 06-ны өдөр Зөвшилцөл танхимд ГХЯ-ны бүх ажилчдын шуурхай хурал
– 04 сарын 06-ны өдөр Зөвшилцөл танхимд Элчин сайд нарын сургалт
– 04 сарын 08-ны өдөр Зөвшилцөл танхимд Элчин сайд нарын сургалт бэлтгэл ажил хангаж ажилласан.
Цэвэрлэгээ, үйлчилгээ:
– Яамны гадна талбай болон чулуун хавтангуудын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн.
– Далайд гарцгүй орнуудын төв байранд долоо хоног бүрийн хуваарийн дагуу цэвэрлэгээ хийсэн.
– 10 болон 1 дүгээр давхрын гуанзанд их цэвэрлэгээ хийсэн.
Угаалга:
– Өдөр тутмын болон хүлээн авалтын скатер, ширээний бүтээлэг, сандлын углаа зэргийг угааж, бэлтгэлийг ханган ажиллав.
Мянганы сорилтын сан:
– Өдөр тутмын цэвэрлэгээ болон хурлын бэлтгэл ажлыг тогтмол гүйцэтгэв.
Хог ачилт:
– Нийт 17 удаагийн хог ачилт хийж гүйцэтгэсэн.
Гадаа талбайн үйлчлэгч:
– ГХЯ-ны гадна орчны хог цэвэрлэгээ тогтмол хийж, хүлээн авалтын ширээ, сандал, тавилга зөөвөрлөлтийг тухай бүр гүйцэтгэсэн.
