МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар”-ын айлчлал боллоо.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар”-ын айлчлал боллоо.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар”-ын орлогч дарга, багийн ахлагч Нго Фыөнг Нги тэргүүтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 12-16-ны Монгол Улсын Гадаад Харилцааны яамны дэргэдэх “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-т албан ёсны айлчлал хийв.

Албан айлчлалын хүрээнд тус газрын захирал Б.Ичинхорлоо, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин сайд Зоан Хань Дам болон “Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газар”-ын орлогч дарга, багийн ахлагч Нго Фыөнг Нги нар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-т уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр түншлэлийг бататгах, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлж, стратегийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгааг талууд онцлов.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.