Монгол Улсын Гадаад харилцааны яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад суугаа гадаад улсын 28 дипломат төлөөлөгчийн газар, 12 олон улсын байгууллагад олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг баримтлан нийтлэг үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, зочин төлөөлөгчдөд тусгай үйлчилгээ үзүүлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.