COP17 БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЖ, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) даргалагч болон зохион байгуулагчдын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т талархал илэрхийллээ.
Тус бага хурлыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулах үйлсэд оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсэн энэхүү талархал нь байгууллагын хамт олны мэргэжлийн ур чадвар, хариуцлага, идэвх санаачилга, хамтын ажиллагааг үнэлсэн чухал үйл явдал юм.
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд болон төрийн өндөр хэмжээний айлчлал, арга хэмжээний үйлчилгээний чанар, найдвартай байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын дипломат харилцаа, олон улсын хамтын ажиллагааг мэргэшсэн тусгай үйлчилгээгээр дэмжин ажилладаг.
Байгууллагын хамт олны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн Та бүхэндээ “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Цаашид ч бид дипломат харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх үйлсэд мэргэжлийн ур чадвар, хариуцлага, дипломат албаны тусгай үйлчилгээнд чин сэтгэлээ зориулан, хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Та бүгдийн амжилтаар бид бүгдийн амжилт хэмжигдэх болно. Дахин талархал илэрхийлье.