Мэдээ мэдээлэл
🇲🇳 ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДСАН БАЯРТ ҮЙЛ ЯВДАЛ 🇲🇳
2026.11.26
Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын Авто баазын жолооч ДАШЗЭВЭГИЙН ДОРЖПҮРЭВ нь Монгол Улсын “Гавьяат тээвэрчин” хэмээх эрхэм хүндтэй цол, тэмдгээр шагнагдлаа.
Төрийн одон, медаль гардуулах ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, шагналыг гардуулан өглөө.
Энэхүү шагнал нь улсад тасралтгүй 35 жил, үүнээс дипломат үйлчилгээний салбарт 21 жил үр бүтээлтэй ажиллаж, хилийн чанад дахь Элчин сайдын яамдад гурван удаа томилогдон үүрэг гүйцэтгэсэн хөдөлмөр зүтгэлийнх нь үнэлэмж юм.
Дипломат байгууллагуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм ДАШЗЭВЭГИЙН ДОРЖПҮРЭВ гавьяатдаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!