Мэдээ мэдээлэл
МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ АВЛАА
2026.10.16
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “75 бүтээлч ажил санаачилгын нэг ажил болгон менежментийн олон улсын стандарт нэвтрүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж авах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар “World Standard Consulting” ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Д.Цэрэнжав ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх үе шат болон байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгч, зөвлөмж танилцууллаа.
Мөн удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, эрсдэлийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт нь менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал болохыг онцлов .
Тус байгууллага нь 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч ажлуудын нэг хэсэг болгон менежментийн олон улсын стандартыг үе шаттай нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр байгууллагын засаглал, үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, менежментийн тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох юм.