Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийн түүхийг бүтээлцсэн, монгол түмний өнө мөнхийн бахархал “Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой” билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тохиож байна.
Энэ өдөр монголчууд бид төрт ёсны түүх, тусгаар тогтнол, үндэсний өв соёл, уламжлалаараа бахархан, Их хааныхаа алдар гавьяа, түүхэн өвийг хүндэтгэн дээдэлдэг билээ.
Их түүхээрээ бахархаж, өв соёлоо дээдэлсэн Монгол түмэндээ “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье!![]()
