Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” сэдвээр 2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар жендэр гэж юу вэ?, хүний эрх ба жендэр, нийгэмд эзлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэлэмж, ялгаатай байдал, жендэрийн тэгш байдал сэдвийн хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаар Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр мэдээлэл солилцлоо.