МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Талбай түрээслүүлнэ

Талбай түрээслүүлнэ

Тус байгууллагын үл хөдлөх хөрөнгийг оффисын зориулалтаар түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Оффис, үйлчилгээний зориулалтаар: УБ, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж-10, ДБҮЭГ төв байр /хуучин БНСУ-ын ЭСЯ-ны байр/-д байрлах 172 м2 ашигтай талбай
Бүрдүүлэх материал:
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2020 он, 2021 он );
– Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт);
– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг

Түрээслүүлэх обьектын 1 сарын 1 м.кв санал болгох үнийн доод хэмжээ:
– Худалдаа үйлчилгээ, албан тасалгааны зориулалтаар, банк санхүүгийн үйл ажиллагааны зориулалтаар – 25,000₮ /хорин таван мянган төгрөг /

Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж-10, ДБҮЭГ төв байр / хуучин БНСУ-ын ЭСЯ-ны байр/, 202 тоот өрөө, утас: 11326147, 80093800
Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2022 оны 08-р сарын 26-ний 10:00 цаг

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.