“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын зүгээс Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, ажил хөдөлмөр эрдэм мэдлэгээ зориулан, Гадаад харилцааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Авто баазын албаны жолооч Д. Эрдэнэбатыг гавьяаныхаа амралтад гарч байгаатай холбогдуулан газрын захирал Б. Ичинхорлоо болон удирдлагууд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга барин хүндэтгэл үзүүлж, цаашдын амьдрал, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.