МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.01.15-01.19/

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.01.15-01.19/

Зоог катерингийн алба:

  • ГХЯ-нд 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд 45 хүний хурлын арга хэмжээнд өдрийн хоол, цайны завсарлагад үйлчилгээ үзүүлж ажилласан.

Тохижилт үйлчилгээний алба: 

  • 2024 оны 01 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Номин болон Зөвшилцөл танхимд болсон Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийн талаарх семинарын бэлтгэл ажил болон арга хэмжээний дараах цэвэрлэгээг хийсэн.  
  • 2024 оны 01 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Номин болон Зөвшилцөл танхимд болсон Стратегийн худалдааны зохицуулалтын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад зориулсан семинарын бэлтгэл ажлыг хангаж арга хэмжээний дараах цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.
  • 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чин Ван Ханддоржийн өргөөнд зураг авалтын бэлтгэл ажлыг хангаж ажилласан.

Засвар үйлчилгээний алба:

  • НҮБ байрны 2 болон 5 дугаар давхарт сантехникийн гэмтэл засварлав.
  • БНСВУ-ын ЭСЯ халаалтын тохиргоо хийв. Цахилгааны гэмтэл засварлав.
  • Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ байранд сантехникийн гэмтэл засварлав.
  • БНАСАУ-ын ЭСЯ байрны халаалтын узельд сантехникийн гэмтэл засварлав.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.