МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.02.19-02.23/

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.02.19-02.23/

Тохижилт үйлчилгээний алба: 

  • 2024 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрийн хооронд ДБҮЭГ-ын хүндэтгэлийн өргөө болон, хурлын зааланд болсон Худалдан авах ажиллагааны сургалтын бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
  • 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Номин танхимд Цэдэнбал сангийн хүлээн авалтын бэлтгэл  бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
  • 2024 оны 02 дугаар сарын 21, 22, 23, 24-ний өдрүүдэд болсон хүлээн авалт болон золголтын бэлтгэл ажил болон цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн.         

Засвар үйлчилгээний алба:

  • НҮБ-ын байрны B1, 1, 5, 6, 7 дугаар давхруудад сантехникийн гэмтэл засварлав. 4 болон 5 дугаар давхарт ус алдсантай холбоотой засварын ажил хийгдэж байна.
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ны байранд сантехникийн гэмтэл засварлав. (2 давхарт 2ш хаалт сольсон, хэрэглээний цэвэр усны бойлерын жийрэг солив)
  • Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны байранд сантехникийн гэмтэл засварлав. Хэрэглээний халуун усны шугамын хөлдүү гаргав.
  • Жендерийн үндэсний хороонд хэрэглээний хүйтэн усны шугамын хөлдүү гаргав.
  • Монгол цэргийн холбооны байранд бохирын хөлдүү гаргав.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.