МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.03.04-03.08/

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.03.04-03.08/

Тохижилт үйлчилгээний алба: 

  • 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ГХЯ-ны Номин танхим, Зөвшилцөл танхимд Дипломат ёслолын газрын арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
  • 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ГХЯ-ны Номин танхим, Зөвшилцөл танхим болон Мутрын түшээ танхимд болсон Манлайлал эмэгтэйчүүдийн Дипломат ёслолын газрын хүлээн авалтын бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
  • 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ГХЯ-ны Номин танхим, Зөвшилцөл танхим болон Мутрын түшээ танхимд болсон Зам тээврийн яамны хүлээн авалтын арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
  • 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ГХЯ-ны Номин танхим, Зөвшилцөл танхимд болсон Нийслэлийн Ардчилсан хөгжлийн газраас “Улаанбаатар бүсчилсэн хөгжил урьдчилсан хэлэлцүүлгийн форум” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажилласан.

Засвар үйлчилгээний алба:

  • НҮБ-ын байрны 3-7 дугаар давхруудын хэрэглээний хүйтэн усны даралт нэмж хэвийн болгов. В1 давхарт сантехникийн гэмтэл засварлав.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын ЭСЯ-ны байранд цахилгааны гэмтэл засварлав.
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ-ны байрны хэрэглээний халуун усны шугамд үл буцах хаалт тавив.

Зоог катерингийн алба:

  • ГХЯ-нд 03 дугаар сарын 04-ний өдөр Номин танхимд 120 хүний оройн зоогт үйлчилгээ үзүүлж ажилласан.
  • ГХЯ-нд 03 дугаар сарын 05-ны өдөр Номин танхимд 30 хүний кофе, цайны завсарлага болон өдрийн зоогт тус тус үйлчилгээ үзүүлж ажилласан.
  • ГХЯ-нд 03 дугаар сарын 06-ны өдөр Номин танхимд 85 хүний кофе, цайны завсарлага болон өдрийн зоогт тус тус үйлчилгээ үзүүлж ажилласан.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.