Энэ сарын 17,18 -ны өдрүүдэд “Гамшгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалт Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт зохион байгуулагдлаа. Тус сургалтыг Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Чинбат удирдан явуулж, ДБҮЭГ-ын Үйлчилгээ ашиглалтын хэлтсийн албан хаагчид дадлага сургуулилтад оролцлоо.
Энэхүү дадлага сургалт нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын тухай мэдлэг олгоход зориулагдсан юм.