Хүний нөөц HUMAN RESOURCES

Байгууллагын амжилттай ажиллахын гол үндсэн шалгуур нь хүний нөөцийн зөв зохион байгуулалттай салшгүй холбоотой бөгөөд Захиргааны хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс (Автобааз, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, зоог үйлчилгээ) бүхий үндсэн зохион байгуулалтын хүрээнд 130 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

– Захиргааны хэлтэс

Байгууллагын үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд захиргаа, удирдлагын болон хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох, Монгол Улсын хууль тогтоомж, журмын дагуу захирлын тушаал шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд 10 гаруй ажилтан ажиллаж байна.

– Санхүү, эдийн засгийн хэлтэс

Байгууллагын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэлийн 0бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх, өмч хөрөнгийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 7 ажилтан ажиллаж байна.

– Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс

Монгол Улсын гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад барилгын засвар тохижилт, ёслол хүндэтгэл, харуул хамгаалалт, авто машин, зоогийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчлэх үүргийн хүрээнд 100 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явууллж байна. Хэлтэс нь Автобааз, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ болон зоог үйлчилгээний 4 албатай.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ИДЭВХЖҮҮЛЭЛТ:

– Газрын удирдлага тухайн сард идэвх санаачлагатай бусдыгаа манлайлан, төлөвлөгөөт ажил үүргээ хугацаанд нь биелүүлж, үүрэг даалгаврыг биелэлтийг хангасан ажилтнуудыг нэгжийн дарга нарын тодорхойлолтыг үндэслэн мөнгөн шагналаар урамшуулан шагнах.
– Ажилтны ажил үүргээ үр дүнтэй биелүүлж, өндөр амжилт гаргасан идэвхи зүтгэлийг үндэслэн Төрийн алдар, цол, одон медаль, Засгийн газар, яамны шагнал болон байгууллагын тэргүүний ажилтанд нэр дэвшүүлж тодорхойлно.

– Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлж, мэргэжлийн ур чадвараараа хамт олноо манлайлж, ажлын өндөр үр бүтээлтэй ажилласан ажилтныг байгууллагын санхүүгийн чадавхиас шалтгаалан хагас, бүтэн жилээр шагнах

– Монгол улсын үндэсний хэмжээний баяр наадам, байгууллагын ойн баяраар захирлын шийдвэрээр нийт ажилтан, хэлтэс, нэгжүүдэд мөнгөн шагнал урамшуулал олгож болно.

АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХҮРЭЭНД:

– Ажилтны гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн тохиолдолд 1-3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
– Ажилтны гэр бүлийн эгч, дүү, эмээ, өвөө, ач, зээ, шууд асрамжид нь байдаг гэр бүлийн гишүүн нас барсан тохиолдолд буцалтгүй тусламж олгох.
– Удаан хугацаагаар /3 ба түүнээс дээш сар / өвдөж хөдөлмөрийн чадвараа түр алдсан ажилтанд байгууллагын зүгээс нэг удаа тэтгэмж олгох.
– Амьдарч байгаа орон сууц, гэр нь гал, усны аюул, гамшиг зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн ажилтанд Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр нөхцөл сайжруулах мөнгөн тэтгэлэгийг тухайн үеийн санхүүгийн чадавхийг харгалзан олгоно.
– Тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудад тэгш насны ойн /60, 70, 80, 90, 100 насны/ баярыг нь тохиолдуулан бэлэг дурсгалын зүйл гардуулна.
– Ахмад настны гаргасан өргөдөл, ахмадын зөвлөлийн саналыг буцалтгүй тусламжийг жилд нэг удаа Захирлын тушаалаар олгож болно.
– Газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудад Үндэсний цагаан сар, Ахмадын өдрөөр хүндэтгэл үзүүлнэ.

БОЛОВСОН ХҮЧНИЙ СУРГАЛТ, ДАДЛАГАЖУУЛАЛТ:

– Хүний нөөц, мэргэжлийн ур чадварыг сайжруулах,
– Техник, технологийг сайжруулах, харилцан туршлага судлах,
– Бодлого, концепц, хэтийн хөгжлийн талаархи сургалт, семинар,

Our organization consists of three Departments; Namely, Administration Department, Finance and Economic Department, Service & Operation Department. We have over 130 employees.

– Administrative Division

The organization’s strategic objectives are to improve administrative management and human resource management. The department is responsible for organizing functions of the director and implementing decisions performance according to the Law of Mongolia.

– Financial and Economic Division

The aim of the department is to define organization’s financial and economic policy, financial stability and steadily increasing profits, implementation of accounting policy and property control.

– Service and Operations Division

Service & Operations department is responsible for building maintenance, ceremony services, security, auto service, banquet service for the Ministry of Foreign Affairs Mongolia, Foreign Diplomatic Missions and representative offices of international organization in Mongolia. Additionally, the department is responsible for to serve qualified service according to the international standards. Department consists of 4 units; Auto base, Security, Maintenance, and Banquet service.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ