Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу.
Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
- / Мэдээ, Мэдээлэл
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГ ТУРШИЛТААР ДУУГАРГАНА
Хайлт хийх
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
-
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2025.01.06-2025.01.10/16 Jan 2025
-
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.12.23-12.27/30 Dec 2024
-
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.12.16-12.20/23 Dec 2024
-
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.12.09-12.13/16 Dec 2024
-
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.12.02-12.06/09 Dec 2024
Тусламж хэрэгтэй юу?
Таньд бидний үйлчилгээний тухай асуулт байвал доорхи утсанд холбогдоно уу ...