Монгол Улсад шинэ коронавирус COVID-19 цар тахал гарч онцгой байдал зарлан хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдол үүсэх хандлагатай байгаа тул нийгмийн хариуцлагаа ухамсарлан цусны нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг оруулах зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран ЦУСАА БЭЛЭГЛЭЕ АЯН-ыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийт ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Нэг удаа 350-400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг бөгөөд ДБҮЭГ-ын албан хаагчид цусаа бэлэглэж 102 хүнд амьдрал бэлэглэлээ.