“Дипломат албаны жолоочийн гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүллээ

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын түүхт 70 жилийн ойг тохиолдуулан “Дипломат албаны жолоочийн гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүллээ.
Энэхүү гарын авлагад Төрийн ёс ёслол, дипломат ёслолын ерөнхий ойлголт, үйлчилгээний ажилтны стандарт шаардлага, ерөнхий мэдлэг олгох мэргэжлийн зөвлөмж мэдээллүүд зэрэг гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа албан хаагчдад заавал мэдвэл зохих шаардлагатай мэдээллүүдийг багтааснаараа онцлог юм.
Дипломат албаны жолоочийн гарын авлагыг 2014 онд анх хэвлэлтэд гаргаж байсан бөгөөд ийнхүү нэмж засварласан 2 дахь хэвлэлээ олны хүртээл болгож байна.
Тус эмхэтгэлийг санаачлан, боловсруулсан ДБҮЭГ-ын мэргэжилтэн Н. Мөнхтуул, хянан тохиолдуулсан Авто баазын албаны дарга Ж. Гүнтэвсүрэн нар болон нийт хувь нэмрээ оруулсан албан хаагчдад талархал илэрхийлье.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ