Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 431 дүгээр тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлаар Б.Халиун томилогдлоо.
2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус газрын захирлаар ажиллаж байсан Б.Ичинхорлоо нь Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилогдож “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын үүрэгт ажлаа Б.Халиунд хүлээлгэн өгөв.