Хэлтэс нь газрын үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд захиргаа, удирдлагын болон хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох, хууль тогтоомж, захирлын тушаал шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дүгнэх, байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, захирлын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг эрхлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хэлтэс нь харуул хамгаалалтын алба гэсэн нэгжтэй бөгөөд тус алба нь байгууллагын объектын бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
