Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Монгол Улсад орчин цагийн Дипломат алба үүсч хөгжсөний 110 жилийн ой, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын албан хаагчдыг эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Гадаад харилцааны салбарт оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ахмад ажилтан А. Сэджавыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Жолооч Л. Мягмар, У. Бямбадорж нарыг “Алтан гадас одон”-оор, Жолооч Б. Алтанхуяг, Үйлчлэгч Б. Амарбаясгалан, Харуул Ж.Бямбацолмон, Сантехникийн слесарь Ч. Мөнхбаяр нарыг “Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд гардуулан өглөө.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ