loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ЭМГЭНЭЛ”

“ЭМГЭНЭЛ”

Монгол Улсын Гавьяат тээвэрчин Галсанжамц овогтой Цэвээнравдан
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэг газар” ТӨҮГ-ын ажилтан, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Галсанжамцын Цэвээнравдан нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөл, Монгол Улсын авто тээврийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
 
Цэвээнравдан нь 1974 оноос тухайн үеийн нэршлээр Гадаад явдлын яамны харьяа “Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар”-ын авто гражид Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагад үйлчлэх эрхэм хүндтэй албыг хашиж байсан билээ.
 
Тэрээр хариуцсан авто техникийн бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр, хөдөлгөөний аюулгүй байдлыг тууштай сахиж, осол зөрчил гаргалгүй ажилласан төдийгүй автотээврийн салбарын үлгэр жишээ, манлайлагч нэгэн байсан юм.
Ажил хөдөлмөрийнх нь гавьяаг төр засаг өндрөөр үнэлж, түүнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Гавьяат тээвэрчин” цолоор шагнасан нь Түүний нэр алдар, хөдөлмөр бүтээлийн баталгаа болон үлдсэн билээ.
Түүний гэгээн дүр, шударга үнэнч, хөдөлмөрч, нягт нямбай чанар нь хамт олны зүрх сэтгэлд мөнхөд оршиж, үеийн үед дурсагдах болно.
 
УМ МАНИ БАДМЭ ХУМ
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ

Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

САНАЛ, ХҮСЭЛТ

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.