loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

2026.03.30-2026.04.03

Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс нь 2026.03.27-2026.04.03-ны хугацаанд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, алба нэгжүүдийн уялдаа холбоог хангах, ирсэн албан бичиг, хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  • Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 64 заалттайгаар боловсруулж, батлуулсан.
  • Хэлтсийн харьяа алба, нэгжүүдийн 2026 оны II улирлын графикт төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулсан.
  • 2026 оны 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 03-ны хугацаанд ирсэн албан бичгүүдийг хүлээн авч, холбогдох нэгжүүдэд шилжүүлэн шийдвэрлэлтийг зохион байгуулсан. Дээрх хугацаанд нийт 4 байгууллагад албан бичиг боловсруулж хүргүүлсэн.

Хяналтын ерөнхий инженер

  • Хяналтын ерөнхий инженер, албан үүргээ хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, ирсэн санал, гомдол, дуудлагын дагуу асуудлуудыг шуурхай судалж, холбогдох байгууллагуудтай уялдуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Гадаад байгууллагуудаас ирсэн асуудал, шийдвэрлэлт:

ХБНГУ-ын Элчин сайдын яам

Дараах асуудлуудыг газар дээр нь очиж шалган, холбогдох байгууллагад уламжилсан. Үүнд:

  • Бохирын шугамын бөглөрөл
  • Байшин дээр унах эрсдэлтэй далий ургасан мод
  • Мод тайралтын явцад хамгаалалтын тор гэмтсэн асуудал

Авсан арга хэмжээ:

  • Бохирын асуудлаар Ус сувгийн удирдах газарт албан бичиг хүргүүлсэн.
  • Мод болон хамгаалалтын асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичиг хүргүүлсэн.

ОХУ-ын Элчин сайдын яам

  • Зам дээрх худгийн таг цөмөрсөн асуудлыг газар дээр нь шалган, засварлах шаардлагатай гэж үзэн холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн

Дотоод болон бусад байгууллагатай хамтарсан ажил:

  • Дипломат 95 буудлын халуун усны хэрэглээний асуудлаар ХҮТ-7-д мэдэгдэж, буцах усны тоолуур суурилуулах, төлбөр тооцоог хянах чиглэлээр албан бичиг хүргүүлсэн.
  • Цахилгаан түгээх сүлжээ (ЦТС), Ус сувгийн удирдах газар (УСУГ), Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд (ХҮТ), УБДС ТӨХК-иас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлүүдийг тулган баталгаажуулж, санхүүгийн хэлтэст шилжүүлсэн.

Техникийн үзлэг:

  • БНХАУ-ын Элчин сайдын яаманд очиж инженерийн шугам сүлжээний байдалтай танилцсан
    • Хүйтэн усны тоолуурын баталгаажилтын хугацаа дууссан тул салгуулж, УСУГ-ын лабораторид баталгаажуулалтад өгсөн.
  • Вьетнамын Элчин сайдын яамнаас ирүүлсэн 2 хүсэлтийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, засвар үйлчилгээг хийлгэсэн
  • НҮБ-ын байгууллагаас ирүүлсэн 2 албан бичгийн дагуу албаны даргын хамт газар дээр нь очиж үзлэг шалгалт хийсэн

Албан бичиг, шийдвэрлэлт:

  • Тус хугацаанд нийт 12 албан бичиг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжлан 4 албан бичиг шийдвэрлүүлсэн. Одоогоор 8 албан бичиг шийдвэрлоэх шатандаа явж байна. Үүнд: Францын ЭСЯ, болон ХБНГУ-ын ЭСЯ -аас ирүүлсэн бичгийн дагуу холбогдсон боловч Улаан өндөгний баяр тохиож байгаа учир 04/07-ны өдөр уулзахаар болж хойшлогдсон.

Засвар үйлчилгээний алба:

Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ын сайдын өрөөний хаалганы засвар хийв.
  • Болгарын ЭСЯ –Албан бичгийн дагуу ханны засварын ажлыг хийсэн.
  • НҮБ-ийн байрны 3.5.6 давхарын коридорт замаск тавьж зүлгүүрийн ажил хийгдэж дууссан, мөн №306 тоотын 00 өрөөнд засварын ажил хийв. Одоогоор үүдний дотортой болон гадна саравчинд засварын ажил үлдсэн.

              Өмнө нь                                                                 Дараа нь

Сантехникийн ажил:

  • Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны байрны хэрэглээний халуун усны доголдлыг арилгаж хэвийн байдалд оруулав.
  • Бүгд Найрамдах Болгар Улсын ЭСЯ-ны узельд байрны ерөнхий дулаанд тохируулга хийв. Үүнд: Засварын ажил – 4, Мужааны ажил – 2, Сантехникийн ажил– 3
  • Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-ны гадна бохирын шугам солих ажил өвөл хийгдсэн. Тус ажлын зам доорх хэсэгт суулт өгснөөс авто зам цөмөрч орснийг ДБҮЭГ-ын В1 давхарын хана нураахад гарсан тоосгоор дүүргэж бөглөсөн. Замын ажлыг гадна агаар дулаарахаар хийхээр төлөвлөж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:

Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хэрэгжүүлж, ажилтнуудын аюулгүй байдлыг ханган ажиллав.

Зааварчилгаа:

  • Чин ван Ханддоржийн өргөөний галын хорны үзлэг хийж, лац болон термометрийн заалт, битүүмжийг шалгаж тэмдэглэлгээ хийсэн. Мөн автомат хөшиг тогтоох ажил хийж байгаа ажилчдад Өндрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллав.
  • ЗҮА-ны ажилтнуудад ажлын байран дахь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч, холбогдох бүртгэлд ажилтнуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилласан.

Зоог катерингийн алба:

ГХЯ-ны гал тогооны ажилчдын өдрийн хоол 03 сарын 27-ны өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд:

  • 1-р хоол – 166 ш
  • 2-р хоол – 353 ш
  • Бусад (салат, шүүс, сав)

ДБҮЭГ:

  • 1-р хоол – 46 ш
  • 2-р хоол – 89 ш
  • Бусад (салат, шүүс, сав)

ГХЯ-ны кофе шоп:

  • 144 хүнд кофе цайгаар үйлчилсэн.

Цай кофе:

  • ГХЯ Цай кофе 416
  • ГХЯ Ажилчдын хоол 75
  • ГХЯ ТАХ шалгалт 30 хүн
  • ГХЯ Элчин сайдууд (Жуух барих) 40 хүн

Вангийн өргөө:

  • Өглөөний цай 30 хүн нийт 591 хүнд үйлчилсэн байна.

Дээжний мэдээ:

  • ГХЯ-ны 10 давхар 25 дээж
  • Вангийн өргөө 4 дээж
  • ДБҮЭГ 21 дээж нийт 50 дээж тус тус бүртгэн авсан.

Тохижилт, үйлчилгээний алба:

Хүлээн авалт, арга хэмжээ:

 

  • 11, 6, 9, 101, 204, 509 тоот өрөөнүүд болон “Номин”, “Зөвшилцөл”, “Мутарын түшээд” танхимууд, ЭС нарын зуух бичиг барих бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллав.

 


Цэвэрлэгээ, үйлчилгээ:

 

  • Яамны гадна талбай болон чулуун хавтангуудын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн.
  • Далайд гарцгүй орнуудын төв байранд долоо хоног бүрийн хуваарийн дагуу цэвэрлэгээ хийсэн.

  

Угаалга:

 

  • Өдөр тутмын болон хүлээн авалтын скатер, ширээний бүтээлэг, сандлын углаа зэргийг угааж, бэлтгэлийг ханган ажиллав.

Мянганы сорилтын сан:

  • Өдөр тутмын цэвэрлэгээ болон хурлын бэлтгэл ажлыг тогтмол гүйцэтгэв.

Хог ачилт:

  • Нийт 18 удаагийн хог ачилт хийж гүйцэтгэсэн.

Гадаа талбайн үйлчлэгч:

  • ГХЯ-ны гадна орчны хог цэвэрлэгээ тогтмол хийж, хүлээн авалтын ширээ, сандал, тавилга зөөвөрлөлтийг тухай бүр гүйцэтгэсэн.


Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.

САНАЛ, ХҮСЭЛТ