Тохижилт үйлчилгээний алба:
- 2024 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрийн хооронд ДБҮЭГ-ын хүндэтгэлийн өргөө болон, хурлын зааланд болсон Худалдан авах ажиллагааны сургалтын бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
- 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Номин танхимд Цэдэнбал сангийн хүлээн авалтын бэлтгэл бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
- 2024 оны 02 дугаар сарын 21, 22, 23, 24-ний өдрүүдэд болсон хүлээн авалт болон золголтын бэлтгэл ажил болон цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн.
Засвар үйлчилгээний алба:
- НҮБ-ын байрны B1, 1, 5, 6, 7 дугаар давхруудад сантехникийн гэмтэл засварлав. 4 болон 5 дугаар давхарт ус алдсантай холбоотой засварын ажил хийгдэж байна.
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ны байранд сантехникийн гэмтэл засварлав. (2 давхарт 2ш хаалт сольсон, хэрэглээний цэвэр усны бойлерын жийрэг солив)
- Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны байранд сантехникийн гэмтэл засварлав. Хэрэглээний халуун усны шугамын хөлдүү гаргав.
- Жендерийн үндэсний хороонд хэрэглээний хүйтэн усны шугамын хөлдүү гаргав.
- Монгол цэргийн холбооны байранд бохирын хөлдүү гаргав.