Тохижилт үйлчилгээний алба:
- Чин Ван Ханддоржийн өргөөнд 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын бэлтгэл ажил;
- ГХЯ-нд 05 дугаар сарын 15-ны өдөр Мутрын түшээ болох сайдын арга хэмжээний бэлтгэл ажил;
- ГХЯ-нд 05 дугаар сарын 16-ны өдөр Номин их танхимд Монгол Европын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил;
- ГХЯ-нд 05 дугаар сарын 16-ны өдөр Зөвшилцөл танхимд Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажил;
- Энэ долоо хоногт дараах арга хэмжээнүүдэд тус тус бэлтгэл ажлыг хангаж, арга хэмжээний дараах цэвэрлэгээг хийсэн.
Засвар үйлчилгээний алба:
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны цэвэр усны шугаман дээр хаалт хийсэн.
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны угаалтуурын холигч сольсон.
- Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны дээвэр засах, сайдын уулзалтын өрөөний тааз засах ажил хийгдсэн.
Зоог катерингийн алба:
- ГХЯ-нд 05 дугаар сарын 16-ны өдөр Номин танхимд “ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хэтийн төлөв” уулзалтын арга хэмжээнд 90 хүний 2 удаагийн цайны завсарлага болон өдрийн зоогт;
- ГХЯ-нд 05 дугаар сарын 17-ны өдөр Номин танхимд “Government of Мongolia” уулзалтын арга хэмжээнд 50 хүний цайны завсарлагад;
- Энэ долоо хоногт дараах арга хэмжээнүүдэд тус тус үйлчилгээ үзүүлж ажилласан
Авто баазын алба:
- Азийн хөгжлийн банкны зочинд Ланд 300 маркийн 78-29 УЕУ, Ланд 200 маркийн 01-63 УНО улсын дугаартай автомашинуудаар тус тус 2 жолооч 5217 км-ын үйлчилгээ үзүүллээ.