ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ
2025.10.13-2025.10.17
Тохижилт үйлчилгээний алба:
Хүлээн авалтын бэлтгэл ажил:
- ГХЯ—д 11, 6, 9, 101,204,509 тоот өрөөнүүд болон Номин Зөвшилцөл танхимд хурлын бэлтгэл ажил хангаж ажилласан.
Хуваарьт цэвэрлэгээ:
- ГХЯ-ны эргэн тойрны гадна талын чулуун хавтангуудын цэвэрлэгээг хийж гүйцэтгэв.
- Өдөр тутмын угаалга болон ГХЯ-ны хүлээн авалт ДБҮЭГ-ын цайны газрын скатер,юбка, сандлын углааг угааж цэвэрлэсэн.
Мянганы сорилтын сан:
- Өдөр тутмын цэвэрлэгээ болон хурлын бэлтгэл ажлууд тогтмол хийгдэж байна.
Хог ачилт:
- Нийт 17 удаагийн хог ачилт хийгдсэн.
Авто баазын алба:
- ГХЯ-ны удирдлага болон дуудлагад: 3803 км
- Хог ачилтад 425 км
- Коп-17 140 км
- 10.10-2025.10.16 өдрийг дуустал авто бааз нийт 5483 км үйлчилгээ үзүүллээ.
Засвар үйлчилгээний алба:
- ОУ байгууллагууд, гадаадын ЭСЯ-нд Цахилгааны 2, сантехникийн 6, засварын 2 дуудлага хүлээн авч засварласан.
- ГХЯ-д: Цахилгааны 10, Сантехникийн-6, Засварын-2, Холбооны-0 дуудлага хүлээн авч засварласан
- ДБҮЭГ-т: Цахилгааны 0, Сантехникийн-4, Засварын-0, Холбооны-0 дуудлага хүлээн авч засварлав.
Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтний
- Засвар үйлчилгээний албаны нийт албан хаагчдад ажлын байран дахь өдөр тутмын ХАБЭА-н зааварчилгааг тогтмол өгч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зуруулж ажиллаж байна.
- Авто баазын галын хорны үнийн судалгаа хийж танилцуулав.
- ДБҮЭГ-ын байранд Осол аваарын үе болон цахилгаан тасарсан үед асах гэрлийг шинээр суурилуулав.
- ДБҮЭГын байранд Аврах зам гарцын чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулав
- Халтиргаа гулгаа үүссэнээс хамгаалах зорилгоор цас мөс хайлуулах давс захиалав.
- ГХЯ-ны галын хорыг шалгаж тэмдэглээ хийв.
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтэрт гарын үсэг зурагдаж байгааг шалгаж ажиллав.
Төлөвлөлт хамтын ажиллагааны чиглэлээр:
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас хэрэглэгчдэд ил тод, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор үйлчилгээний мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн бэлтгэл ажлыг хийж байна.
Үүнд:
- Автомашин түрээс, тохижилт үйлчилгээ, зоог катеринг болон засвар үйлчилгээний үнийн дэлгэрэнгүй мэдээллийг sites.google.com платформд байршуулж, хэрэглэгчдэд нээлттэй болсон.
- Чин Ван Ханддоржийн өргөөний захиалгат хүлээн авалтын хоолны цэсийг Qrmenu.com платформд байршуулснаар үйлчлүүлэгчид гар утсаараа хялбар, түргэн мэдээлэл авах боломжтой болсон.
- ДБҮЭГ-аас Гадаад харилцааны яаманд хүргэж буй цэвэрлэгээ болон хоолны үйлчилгээний чанарын үнэлгээний судалгааг Google Form хэлбэрээр боловсруулсан.
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яаманд Соната–8 маркийн автомашины түрээсийн үнийн мэдээллийг хүргүүлж, 2025 оны 10 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд түрээсийн үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
