loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ 2025.10.20 -2025.10.24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ 2025.10.20 -2025.10.24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

2025.10.20 -2025.10.24

Тохижилт үйлчилгээний алба:

Хүлээн авалтын бэлтгэл ажил:

  • ГХЯ—д 11, 6, 9, 101,204,509 тоот өрөөнүүд болон Номин Зөвшилцөл танхимд хурлын бэлтгэл ажил хангаж ажилласан.
  • Яамны эргэн тойрны гаднах чулуун хавтангуудын цэвэрлэгээг хийсэн. Мөн 20.21.22.23 ны өдрүүдэд ГХЯ-нд 120-150 хүнтэй хурал болон хурлын завсарлага хүлээн авалт боллоо.      

 Хуваарьт цэвэрлэгээ:

  • ГХЯ-ны арван давхрын цайны газарт их цэвэрлэгээ хийсэн.

Угаалга:

  • Угаалган дээр өдөр тутмын угаалгууд болон ГХЯ-ны хүлээн авалт хэрэгсэл угааж цэвэрлэсэн.

Мянганы сорилтын сан:

  • Өдөр тутмын цэвэрлэгээ болон хурлын бэлтгэл ажлууд тогтмол хийгдэж байна.

Хог ачилт:

  • Нийт 18 удаагийн ачилт хийгдсэн.

Гадаа талбайн үйлчлэгч:

  • ГХЯ-ны гадаа талбайн хогийг цэвэрлэсэн, хүлээн авалтын ширээ сандал, тавилгуудыг тухай бүрт нь зөөж ажиллаж байна. Номин, Зөвшилцөл, Мутрын танхимын ширээ, сандал, тайзыг зөөж хэвийн өдөр тутмын үйл ажиллагаанд оруулсан.

 Авто баазын алба:

  • ГХЯ-ны удирдлага болон дуудлагад: 3869 км
  • Хог ачилтад 450 км – Коп-17 302 км

2025.10.16-2025.10.23-ны өдрийг дуустал авто бааз нийт 5308 км-ын үйлчилгээ үзүүллээ.  

Засвар, үйлчилгээ:

  • Автопаркийн цэвэрлэгээ хуваарийн дагуу хийгдэж байна.

Засвар үйлчилгээний алба:

  • ОУ байгууллагууд, гадаадын ЭСЯ-нд Цахилгааны 1, сантехникийн 2, засварын 1 дуудлага хүлээн авч засварласан.
  • Вангийн өргөөний 2 гэрийн хаяавчийг хийж байна.
  • Автобаазын халаалтын контроллер угсрагдаж хэвийн ажиллагаанд орсон
  • Вьетнам элчин сайдын яаманд 8 ширхэг радиатор суулгасан
  • 3 газрын хүйтэн усны тоолуур баталгаажуулсан

-ГХЯ-д: Цахилгааны 3, Сантехникийн-2, Засварын-2, Холбооны-3 дуудлага хүлээн авч засварласан

-ДБҮЭГ-т: Цахилгааны 4, Сантехникийн-1, Засварын-5, Холбооны-0 дуудлага хүлээн авч засварлав.

Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтни

  • Засвар үйлчилгээний албаны нийт албан хаагчдад ажлын байран дахь өдөр тутмын ХАБЭА-н зааварчилгааг тогтмол өгч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт гарын үсэг зуруулж ажиллаж байна.
  • Томилолтоор явж буй жолоочид аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөв.
  • ДБҮЭГ-ын архивын өрөөнд Осол аваарын үед болон цахилгаан тасарсан үед   асах гэрлийг шинээр суурилуулав.
  • ДБҮЭГын байранд Аврах зам гарцын асдаг чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулав.
  • ДБҮЭГ ын байрны галын хорны үзлэг хийж тэмдэглэгээ хөтлөв.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтэрт гарын үсэг зурагдаж байгааг шалгаж ажиллав.

Төлөвлөлт хамтын ажиллагааны чиглэлээр:

  • Чин Ван Ханддоржийн өргөөтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй ресторануудын шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулж буй байршил, үйлчилгээний мэдээллийг судлан нэгтгэн боловсруулсан.
  • Нэгдсэн хоолны цэсийн үнийн мэдээллийг шинэчлэн, дараах ангиллаар нэгтгэн бэлтгэж байна:
    • Хүүхдийн сэвлэг ёслолын багц
    • Захиалгат хүлээн авалтын багц
    • Шинэ жилийн хүлээн авалтын багц
    • Байгууллагын хоолны үнийн мэдээлэл (нэр төрлөөр ангилсан)
  • Чин Ван Ханддоржийн өргөөний Google Map дахь мэдээллийг шинэчлэн оруулсан.
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яаманд байгууллагын нийтлэг үйлчилгээний талаарх мэдээллийг цахим шуудангаар хүргүүлсэн.
  • Коп-17-ын зочинд 2025 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 01-ний хооронд “Staria” маркийн автомашин түрээслүүлэхээр болсон ба гэрээний төслийг бэлтгэн боловсруулж байна.

Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

САНАЛ, ХҮСЭЛТ

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.