Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн 32/03 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай 01 дүгээр тушаалын дагуу “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын хамт олон “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИН” уриан дор зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИН” ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
ДБҮЭГ-ын захирал Б.Халиун: Орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлж байдаг. Өөрсдийн амьдрах, ажиллах эрүүл, аюулгүй̆, цэвэр тохилог таатай̆ орчныг бүрдүүлэхэд хүн тус бүрийн оролцоо чухал юм.

Аливаа байгууллагын хөгжлийг тодорхойлох нэг гол үзүүлэлт бол эрүүл ажилтан билээ. Тиймээс “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИН” бүрдүүлэхийг уриаллаа.
Мөн энэ үеэр улиас модны хөвөнг гаргахгүйн тулд байгууллагын хашаанд байрлах 11 улиас, 10 хайлаас модыг мэргэжлийн хүмүүстэй хамтран хэлбэршүүлэх тайралтыг зохион байгуулж ажиллалаа.

Их цэвэрлэгээнд оролцсон ДБҮЭГ-ын нийт ажилтан албан хаагчид, ахмадын зөвлөлийн төлөөлөл болон түрээслэгч аж ахуй байгууллагын төлөөллүүддээ талархал илэрхийлье.