Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас тус аянг нийт албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Аяны хүрээнд 10 дугаар сарын 7-ны өдөр нийт албан хаагчдын дунд сагсан бөмбөг болон олс таталтын тэмцээнийг амжилттай зохион байгуулж аврагуудаа шалгарууллаа. Энэхүү аян үргэлжилж байгаа бөгөөд цаашид эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон хамт олноороо эрүүлжих ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх, биеийн тамираар хичээллэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл, зохистой хоол, хүнсээр үйлчлэх ажлын орчин бий болгоход анхааран ажиллаж байна.