Монгол Улсын автотээврийн салбар нэг зууны замнал, нэг зууны бахархлаа тэмдэглэж байна.
Хүн хүч, хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн энэхүү салбар бол бидний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүчээ юм.

Автотээврийн салбарыг бүтээлцэж ард иргэдийнхээ тээврийн үйлчилгээг тасралтгүй, найдвартай, шуурхай үзүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, ирсэн үе үеийн инженер, техникийн ажилтан, жолооч, тээвэрчин, бүтээн байгуулагчид Та бүхний хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрт талархал илэрхийлж, түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
