МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ГАМШГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ГАМШГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

ДБҮЭГ-ын албан хаагчид Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Гамшгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтад хамрагдсанаар албан хаагчид:

– Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний баримтат кино,

– Утааны төрлүүд, түүний аюул, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаах мэдлэг олгох сургалт,

– Гал түймрийн аюулын тухай ойлголт төсөөлөл, урьдчилан сэргийлэх гал гарсан үед өөрийгөө аврах, бусдаас тусламж хүсэх, гал унтраагуурыг зөв хэрэглэх чадвар эзэмшүүлэх,

– Ахуйн болон гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх, мэдлэг ур чадвар эзэмшүүлэх,

– Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зэрэг анхан шатны мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.