МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДБҮЭГ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал

ДБҮЭГ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал

“ДБҮЭГ” ТӨҮГ-ын 2021 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хурлыг Захирал Б. Ичинхорлоо нээж, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т. Ууганбаатар газрын бүтэн жилийн хийсэн ажлынхаа тайланг танилцуулав.
Байгууллагын үндсэн зорилго, зорилт, бүтэц, чиг үүрэг, зарим шинэчлэгдсэн журмын тухай ойлголтуудын талаарх нэгдсэн мэдээллийг нийт албан хаагчдад тайлагнаснаас гадна ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360 градусын системийн үнэлгээг хэлтэс албад тус бүрээр танилцууллаа. ДБҮЭГ ТӨҮГ-ын 2021 онд төлөвлөсөн нийт ажлын гүйцэтгэл дунджаар 94 хувьтай байна.
2021 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан шилдэг эмэгтэй, эрэгтэй ажилтанд өргөмжлөл гардуулсан ба Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын албан хаагчдыг эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Гадаад харилцааны салбарт оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, төрийн одон медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд энэ үеэр гардуулан өглөө.
ДБҮЭГазрын захирал тайлангийн хуралд идэвхтэй оролцсон дэд захирлууд, хэлтэс, албаны дарга нар, нийт албан хаагчиддаа амжилт хүсч, улам их эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөснөөр уг хурал өндөрлөлөө.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.