loader image

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль олгосныг ДБҮЭГ-ын захирал Б.Халиун гардууллаа.

#Хөдөлмөрийн_гавьяаны_улааан_тугийн_одон“-оор

– Батхишигийн Бэгзжав (Жолооч)

– Хадтарын Луухүү (Жолооч)

– Авирмэдийн Билэгт (Жолооч)

#Алтан_гадас_одон-гоор

– Самбуугийн Мягмарсүрэн (Жолооч)

– Гүнсэнгийн Энхжин (Жолооч)

– Адьяагийн Хэнмэдэх (Харуул)

Мөн энэ үеэр 2025 онд тэгш насны ой тохиож буй Ш.Амарзаяа, Л.Пүрэвнанзад, С.Наран, С.Санжааваанчиг, Ш.Шаравсамбуу, Л.Намжилдорж болон 2024 онд гавьяаны амралтад гарсан ахлах тогооч Ч.Батсүх нарт хүндэтгэл үзүүллээ.

Шагнал гардуулах арга хэмжээнд Захиргааны хэлтсийн дарга Т.Ууганбаатар, Санхүү төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Мөнхбат, Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн дарга Д.Өсөхбаяр, Ахмадын хорооны дарга Д. Эрдэнэбат нар оролцлоо.

ДБҮЭГ-ын захирал Б.Халиун төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан болон тэгш насны ой тохиож буй ахмадуудад эрүүл энхийг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан наслаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *