МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд “Өнөр Бүл хүүхдийн төв”-ийг сонгон хандив өргөлөө.

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд “Өнөр Бүл хүүхдийн төв”-ийг сонгон хандив өргөлөө.

 

Энэхүү хандивын аянд байгууллагын нийт хамт олон идэвх санаачилгатай оролцож, асрамжийн газрын хүүхдүүдэд шаардлагатай мөнгөн тусламж болон ном сурах бичгийг цуглуулан тус төвийн дарга М.Өлзийчимэгт гардуулан өглөө. Өнөр бүл хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.