МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Чин Ван Ханддоржийн өргөөнд “UB FOOD” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Чин Ван Ханддоржийн өргөөнд “UB FOOD” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн аялал жуулчлалын газраас Монголын үндэсний хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийг онцлогийг харуулсан контент бэлтгэх, уламжлалт хоол зоогийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, үндэсний хоолны өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “UB FOOD” үндэсний хоолны цахим өдөрлөгийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын харьяа Чин Ван Ханддоржийн өргөөнд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Монгол хоолны тэргүүлэх ресторанууд, Монголын гастроном аялал жуулчлалын холбооны шилдэг тогооч нар тус тусын онцлогийг харуулсан бүтээлүүдээ, амттан, уух зүйлсийн хамт өргөн дэлгэсэн байна.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.