loader image
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цувралаар зохион байгуулж буй хоёр дахь сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Өнөөдрийн сургалтад “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын нийт албан хаагчдын хүүхдүүд хамрагдлаа.
1 хүн, сүлжсэн үс, хүүхэд ба инээмсэглэж буй нарын зураг байж магад
Сургалтыг “ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭ” сэдвийн хүрээнд SDY Academy-ийн гүйцэтгэх захирал, үндэсний сургагч багш Б.Төмөр-Очир удирдан явуулж, хүүхэд багачуудад үнэтэй зөвлөгөө өглөө. Мөн энэ үеэр үе тэнгийн найзууддаа “Сайн дурын ажил түүний үр шим” сэдвээр Арвис бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Солонго илтгэл тавьж өөрийн туршлагаасаа хуваалцаж, халуун дулаан яриа өрнүүлсэн юм.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
ДБҮЭГ-ын захирал Б.Халиун тус сургалтын үеэр: Үргэлж аав ээжийнхээ бахархал нь байж, ажлаа тараад гэртээ очих үед нь халуун дулаанаар угтаж байдаг хүүхдүүддээ баярлалаа. Та бүхэн итгэл дааж, сэтгэл зовоох зүйлгүй өсөн торниж байгаа учраас манай ажилчид ардаа санаа зовох зүйлгүй нүүр бардам, сэтгэл тэнэгэр ажилдаа ирдэг юм шүү. Манай байгууллага хүүхдэд ээлтэй, хүүхдийн эрхийг дээдэлдэг байгууллага болохын төлөө үргэлж хичээх болно гэлээ.
14 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
 
 

10 хүн нарын зураг байж магад


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *