МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Манай байгууллага дээр шагналын хур буулаа

Манай байгууллага дээр шагналын хур буулаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Гадаад харилцааны салбарт оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ДБҮЭГ-ын харуул Д. Ням-Очир “Алтангадас одон”-оор мөн ажлын бүтээмж, идэвх санаачлагаараа хамт олноо манлайлсан мэргэжилтэн Н. Мөнхтуул, С. Алтантогос нарыг “Гадаад харилцааны яамны жуух бичиг”, нярав С. Цэрэнтогтохыг Сангийн яамны жуух бичгээр тус тус шагналаа. Мөн автобаазын алба, тохижилт үйлчилгээний алба, засвар үйлчилгээний албаны албан хаачид салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, жуух бичиг, болон ойн медалиудаар энгэрээ мялаалаа.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.