МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Нээлттэй дуудлагын худалдааны зар

Нээлттэй дуудлагын худалдааны зар

Нээлттэй дуудлагын худалдааны зар

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 515 дугаар тогтоолын дагуу Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дараах автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
2008 онд үйлдвэрлэсэн 70107 км явсан 93 46 УБГ улсын дугаар, JNIBCACIIZ0014201 арлын дугаартай Ниссан Тида маркын суудлын автомашин.
1 Дуудлага худалдаа болох хугацаа 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 11:00 цагт
2 Дуудлага худалдаа болох газар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 1-р давхарын хурлын танхимд
3 Худалдах доод үнэ 1,250,000.00 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг
4 Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 312,500.000 /гурван зуун арван хоёр мянга таван зуун / төгрөг
5 Худалдан авах гэрээний нөхцөл Худалдан авагч дуудлага худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
6 Дэнчин байршуулах данс Хүлээн авагч байгууллага: Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар
Дансны дугаар: 270 510 6394 / Голомт банк/
Дансны нэр: ДБҮЭГазар

Дуудлага худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллага дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх, /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлэх бөгөөд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 202 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
/Хүсэлтийн маягт татах Энд дарж татна уу
http://dipservice.gov.mn/wp-content/uploads/2020/09/Хүсэлтийн-маягт.pdf линкээр орж дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг бөглөж ирүүлнэ.
Дуудлагаар худалдах автомашиныг 99183175, 99880103 утсаар холбогдон үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 7000 0865 утсаар авна уу.

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ

Утас: 326147, 318110

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.