ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Европын холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Захиргааны хэлтсийн дарга Элоди Крейлман, Улс төрийн зөвлөх М.Ганчимэг нар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т албан ёсны уулзалт хийж, тус газрын Захирал Б.Халиун, Захиргааны хэлтсийн дарга Т.Ууганбаатар, Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Мөнхбат, Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн дарга Б.Уянга, Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн Э.Гоомарал нартай санал солилцлоо.
Уулзалтын үеэр “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагад үзүүлж буй үйлчилгээний чиглэл, онцлогийг танилцуулав.
Талууд автомашины түрээс, зоог, катерингийн үйлчилгээ, тохижилт үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, туршлагаа солилцсоны үндсэн дээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.
Уг уулзалт нь талуудын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагын талаарх харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо