Мэдээ мэдээлэл
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026.10.01
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр байгууллагын бодлого, үйл ажиллагаа, менежментийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, ахмад ажилтнуудын санал, сэтгэгдлийг сонсов. Мөн цаашдын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг тус газрын захирал Б.Халиун танилцууллаа.
Энэхүү арга хэмжээ нь байгууллагын 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “75 бүтээлч ажил”-ын нэг бөгөөд ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, тэдний үнэтэй санал, зөвлөмжийг сонсох ач холбогдолтой байв.
Энэ үеэр 2026 онд тэгш насны ой тохиож буй ахмад ажилтнууд болон өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Байгууллагын хөгжил, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.