МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ХОЁР ҮЕ ШАТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “75 бүтээлч ажил”-ын нэг болох “Мэргэшсэн жолоочийн ур чадварын тэмцээн”-ний I, II үе шат болох замын хөдөлгөөний дүрэм, гадаад хэлний мэдлэг болон автомашины үзлэг, оношилгооны сорилыг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь жолооч албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, хариуцлага, аюулгүй ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх, тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой юм.
Тэмцээний үеэр Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Доктор Х.Бэхбат, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан нар оролцогчдод мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч, өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцахын сацуу нийт тэмцээнд оролцож буй багуудад амжилт хүсэж, эв нэгдэл, багаар ажиллах чадвараа харуулан, тэмцээнээ амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөлөө.