Визитийн үйлчилгээ
Танилцуулга

Төрийн дээд хэмжээний айлчлал, гадаадын зочид, төлөөлөгчид болон олон улсын байгууллагын албан ёсны арга хэмжээний үеэр Монгол үндэсний болон олон үндэстний хоол, зоогийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн визитийн үйлчилгээг зохион байгуулдаг. Үүнд хүндэтгэлийн зоог, босоо хүлээн авалт, тусгай цэс, ширээ засалт, хоол, ундаагаар үйлчлэх зэрэг үйлчилгээг төрийн ёслол, албан арга хэмжээний онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ. Үйлчилгээний бүх үе шатанд Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэврийн холбогдох стандарт, шаардлагыг баримтлан, үйлчилгээний чанар, соёл, мэргэжлийн ур чадварыг эрхэмлэн ажиллана.

Визитийн үйлчилгээ

ВИП түвшний визитийн үйлчилгээ
Мэргэжлийн зөөгчийн буюу визитийн үйлчилгээ
Босоо хүлээн авалт болон хүндэтгэлийн зоогийн үйлчилгээ
Төрийн ёслол, албан ёсны арга хэмжээний хоол үйлчилгээ