Бидний тухай
“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад суугаа гадаад улсын 28 дипломат төлөөлөгчийн газар, 12 олон улсын байгууллагад олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг баримтлан нийтлэг үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, зочин төлөөлөгчдөд тусгай үйлчилгээ үзүүлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Олон Улсын дипломат байгууллагын үйлчилгээний туршлагыг хэрэгжүүлсэн Монгол Улсын тэргүүлэгч үйлчилгээний байгууллага болж хөгжинө.

ЗОРИЛТ

Харилцагч, үйлчлүүлэгчээ дээдэлж, мэргэшсэн багийн хүчээр үйлчилгээний салбарт шинэлэг загварыг бий болгоно.

ҮНЭТ ЗҮЙЛ

Харилцагч, үйлчлүүлэгч, баг хамт олны сэтгэл ханамж, итгэлцлийг бий болгоно.